OРT1 суваг нь Оросын бараг бүх нутаг дэвсгэр буюу нийт хүн амын 98,8% нь үздэг хамгийн том телевиз юм. ОРТ 1 телевиз нь 1995 оны 9-р сараас хойш өнөөг хүртэл агаарын телевизийн шилдгээр шалгарсаар ирсэн ба үзэгчдийн эрэлтэд тулгуурласан олон төрлийн нэвтрүүлгүүдийг тасралтгүй хийсээр байна.
ДОМ КИНО ПРЕМИУМ суваг нь өнгө болон дуу дүрсний хамгийн өндөр чанартай бөгөөд үзэгчдэд яг л кино театрт үзэж буй мэдрэмжийг бий болгодог Оросын кино суваг юм. Хамгийн сүүлийн үеийн телевизийн олон ангит кинонууд болон хит болсон контентуудыг гаргадаг ба мөн холливудын одуудтай хийсэн ярилцлагуудыг үзэгчдэд хүргэдэг. ДОМ КИНО ПРЕМИУМ суваг нь 24 цагийн турш тасралтгүй эфирээ HD форматаар хүргэдэг.
O! нь Оросын орчин үеийн хүүхийн сэтгэлгээ, оюун ухааныг хөгжүүлэхүйц хүүхдэд зориулсан танин мэдэхүйн суваг юм. Ихэвчлэн хүүхдийи кино болон хүүхэлдэйн хит болсон кинонуудыг гаргадаг билээ.
КАРУСЕЛЬ нь Оросын телевизийн суваг бөгөөд гол төлөв хүүхэд болон залуучуудад чиглэсэн нэвтрүүлгүүд гаргадаг. Энэ сувгийн ОХУ-ын Ерөнхийлөгч асан Димитрий Медведев-ийн санаачлагаар үүсгэн байгуулжээ.