Эн Би Си ХХК нь байгууллага болоод улс орондоо баялаг бүтээх, тогтвортой хөгжлийг хангах зорилгын хүрээнд өөрийн үйл ажиллагаанаас олсон ашиг орлогынхоо тодорхой хэсгийг нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхэд зарцуулж, үндсэн 3 чиглэлийг дэмжин нэгдсэн хөтөлбөрөөр хэрэгжүүлсээр ирсэн. Үүнд:
Бид 2017 онд “Оюунлаг Сурагч” хөтөлбөрийг БСШУЯ, Нийслэлийн боловсролын газар, МNBC компани хамтран Ерөнхий боловсролын сургуулийн 6-12 ангийн сурагчдад зайнаас англи хэлний боловсрол олгох зорилготой "Оюунлаг сурагч” хөтөлбөр нийслэлийн зургаан дүүргийн долоон сургуульд хэрэгжүүлж 4500 орчим сурагчдыг хамруулаад байна.
Хөтөлбөрийг Монгол орны ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудад англи хэлийг бие даан суралцахад тус дэм болох зорилгоор санаачлан Англи хэлний тэнхим тохижуулан, алсын зайн сургалтын тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүйгээр байршуулж дэлхийн боловсролыг дэргэдээс нь эзэмшүүлэх үүд хаалгыг нээж өгсөн юм.
ОЮУНЛАГ СУРАГЧ ХӨТӨЛБӨР
Даяарчлалын эрин зуунд олон нийт, өсвөр үеийнхэн мэдээллийн олон хэрэгслээр хэрэгцээт мэдээллээ богино хугацаанд олж авах өргөн боломж нээгдэж байгаа бөгөөд дэлхийн интернет мэдээллийн 70 орчим хувь нь, дэлхийн шилдэг контентуудын 80 гаруй хувь нь англи хэл дээр хийгдэж байна.
Мэдээлэл, техник технологийн хөгжлийн хурдац нь иргэдийн англи хэлний боловсролын эрэлт хэрэгцээг улам нэмэгдүүлж байгаа бөгөөд энэ нь цаг үеэсээ хоцролгүй, мэдээлэл олж авахад зайлшгүй ач холбогдолтой юм. Үүнийг дагаад англи хэлийг сурах хүсэл эрмэлзэлтэй маш олон хүн байдаг боловч цаг зав гаргадаггүй, эсвэл амьжиргааны түвшин доогуур байгаатай холбогдуулан англи хэлний боловсрол олгох сургалт, хөтөлбөрүүдэд төдийлөн хамрагдаж чадахгүй байгаа юм.
Эн Би Си ХХК нь ирээдүй хойч үе болсон хүүхэд залууст, тэр дундаа ЕБС-ийн 6-12 ангийн сурагчдад чиглэгдсэн англи хэлний зайнаас боловсрол олгох хөтөлбөр буюу олон улсын жишигт нийцсэн, сонирхол татахуйц, өвөрмөц арга барил бүхий бие даан англи хэл сурах таатай нөхцлийг бүрдүүлсэн “Оюунлаг Сурагч Хөтөлбөр”- ийг санаачлан БСШУСЯ-ний дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлээд байна.
Энэхүү хөтөлбөр нь хүүхэд залуучуудад Англи хэлийг төгс сурснаар өргөн цар хүрээтэй мэдээлэл, мэдлэгийг олж авахаас гадна хэл соёл, боловсрол, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, Монгол Эх орноо хөгжил, дэвшилээрээ дэлхийд өрсөлдөх улс болгон хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхийг ухааруулсан цаг үеээ олсон оновчтой хөтөлбөр болсон.
Хөтөлбөрийн хүрээнд 6-12 ангийн 171 бүлгийн 4350 орчим сурагчид хамрагдлаа.