Үсрэнгүй хөгжиж буй мэдээллийн технологийн ачаар Монгол хүн бүр хүссэн мэдээллээ авч, дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах боломжтой болж хэдхэн суваг сольж үзэх төдийхнөөр мэдээллийн хэрэгцээ хязгаарлагддаг байсан харанхуй үе ард үлдэн айл бүр хэдэн зуун сувгаас өөрийн сонголтоо хийж хүссэн мэдээллээ авах таатай боломж бий болохтой зэрэгцээд мэдээллийн технологийн шинэ дэвшлийг Монголдоо нэвтрүүлэх зорилгоор Эн Би Си ХХК 2007 онд үүд хаалгаа нээн MNBC агаарын олон сувгийн тоон телевизийн үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн бөгөөд дэд бүтэц сул хөгжсөн гэр хорооллын болон нийслэлийн ногоон бүсэд орших зуслангийн айл өрхөд хотын төвийн оршин суугчдын нэгэн адил олон сувгийн үйлчилгээ авах боломжийг олгосон юм.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийт хүн ам 1.4 саяд хүрч үүний 60 гаруй хувийг гэр хорооллын суурьшлын бүсийн хүн ам эзэлж байгаа бөгөөд 2 өрх тутмын 1 нь MNBC-г сонгон ашиглаж байгаа нь бидний өнөөдрийг хүртэл бүтээн байгуулсан сүлжээний хамрах хүрээ, үйлчилгээний чанар стандартын үр дүн юм.
Бид чадварлаг инженерийн баг, аливаад чин сэтгэлтэй үйлчилгээний ажилчдаар багаа бүрдүүлж 100 гаруй ажилтантайгаар эрхэм хэрэглэгчдийнхээ өмнө хүлээсэн үүргээ өндрөөр хүлээж тэднийхээ хүсэл шаардлага, хэрэгцээн дээр тулгуурлан 110.000 гаруй хэрэглэгчтэй харилцаа холбооны салбарт өөрийн бодитой хувь нэмрээ оруулж буй компаниудын нэг болж чаджээ.
Сууббо ХХК, РД-2111616, Баянзүрх дүүрэг 6-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, "Монголын санхүүгийн групп" ББСБ-ын байр