BBC EARTH

BBC EARTH суваг нь ховор баримтат нэвтрүүлгүүдийг онцлон хүргэдэг баримтат суваг юм. Уг суваг нь BBC Worldwide-н харьяалалд явдаг байна.  2015 оны 2-р сард анх Польш улсад цацагдаж эхэлсэн бөгөөд 2015 оны 10-р сард Азийн орнуудад цацагдаж эхэлсэн шинэхэн суваг гэдгээрээ онцлогтой. BBC EARTH суваг нь дэлхийн хамгийн шилдэг баримтат кино хийгчдийн киног үзэгчдэд үзүүлж  сонирхолтой нээлтийг харуулах сэтгэл хөдөлгөм аялалд үзэгчдийг урин дууддаг. Энэхүү суваг нь таны өмнө нь хэзээч харж байгаагүй байгалийн өвөрмөц төрхийг дэлгэж, томруулдаг шилээр л зөвхөн харж болох хязгааргүй орон зайд байрлах  хамгийн жижигхэн амьтдаас эхлэн зүрх савламаар үйл явдлууд , гайхамшигт санаануудыг мөн  хүн төрөлтний гайхамшгуудыг үзэгчдэд хүргэдэг.

BBC Lifestyle

BBC Lifestyle суваг нь олон улсын телевизийн суваг юм. Энэхүү суваг нь 6-н үндсэн сэдэв болох Хоол хүнс, Гэр ахуй, Хувцас загвар & Стиль, Эрүүл мэнд, Хүүхэд  асран хүмүүжүүлэх болон Хувь хүний хөгжлийн талаар үзэгчдэд телевизийн нэвтрүүлэг болон хөтөлбөрүүдийг бэтгэн хүргэдэг алдартай сувгуудын нэг билээ.

CBEEBIES

CBEEBIES суваг нь 6-аас доош насны хүүхдүүдийн оюун ухааныг хөгжүүлэх болон суралцах аюулгүй орчинг бий болгодог бөгөөд ихэвчлэн Английн сургалтын хөтөлбөрүүд багтдаг