Home Box Office

Home Box Office компанийн HBO суваг нь Америкийн өндөр зэрэглэлийн каблийн телевизийн суваг ба хиймэл дагууллаар телевизийн сүлжээгээр холбогдон үйл ажиллагаа явуулдаг. Дэлхий дээр хамгийн олон улс оронд гардаг, хамгийн олон үзэгчтэй кино суваг юм. Учир нь Холливудын кино контентуудыг кино театрт үзүүлж дуусмагц үзэгчдэд хамгийн түрүүнд хүргэдэгээрээ онцлог юм. Телевизийн олон ангит кино хийж үзэгчдэд хүргэдэг нь үргэлж хит болдог ба үзэгчдийн дунд дараа дараагийн ангийг үзэх хүлээлт бий болгодог нь судалгаагаар батлагдсан байдаг. “HBO” суваг нь дэлхийн улс орнуудад кинонуудыг тухайн улсад хэрэглэдэг хэл дээр хадмал орчуулгатай хүргэдэг нь үзэгчдэд их таалагддаг байна. Бид мөн Монгол хэлээр уг кинонуудыг хадмал орчуулгатайгаар үзэгч түмэндээ хүргэж байгаа билээ. “HBO” суваг нь Бямба гарагийн үдэш бүр шинэ кино үзэгчдэд хүргэдэг бөгөөд энэ сувгийн үнэнч үзэгчид энэ мөчийг тэсэн яадан хүлээдэг байна.

HBO HITS

HBO HITS” суваг нь Box office-т тэргүүлэгч буюу хамгийн их үзэгч үзсэн, үзэгчдийн сэтгэлд хамгийн их хүрсэн кинонуудыг давталттайгаар гаргадаг кино суваг юм. Учир нь та дуртай киноноо олон удаа давтан үзэж, хайртай баатрынхаа хэлдэг үгсийг цээжлэх, хийдэг үйлдлийг дуурайх зэргээр үнэхээр л кинон дотроо амьдрах дуртай нэгэн бол энэ суваг таны суваг байх болно. Хит кино гэдэг дахин дахин үзсэн ч уйдахгүй. Үйл явдал нь улам бүр таны сэтгэлийг дахин дахин хөдөлгөдөг төсөөллийн орчин байдаг билээ.

HBO SIGNATURE

HBO SIGNATURE” суваг нь өөрийн студид бүтээсэн болон үзэгчдийн сэтгэлд хамгийн их хүрсэн маш өндөр чанартай олон ангит киног гол төлөв гаргадгаараа онцлог суваг юм. Маш өндөр чанартай гэдэг нь ихэнхи телевизүүдээр гардаг сериал кинонуудаас илүү их хөрөнгө зарж, алдартай жүжигчдийг тоглуулж, нэртэй найруулагч, сайн зохиол, үнэтэй студид кино зураг авалтаа хийх зэргийг нийлүүлж бүтээл гаргадаг гэсэн үг юм. Энэ ч утгаараа олон ангит бүтээлийнх нь анги болгон үзэгчдийг байлдан дагуулж, дараа дараагийн цувралыг нь тэсэн ядан хүлээж өмнөх цуврал ангиудыг нь дахин дахни үзэхэд хүргэдэг байна.

HBO FAMILY

HBO FAMILY” суваг нь бага насны хүүхдүүд болон гэр бүлээрээ үзэхэд зориулан хөтөлбөрөө бэлтгэн гаргадаг. Энэ сувгаар хэзээ ч R буюу хүүхэд багачууд үзэхэд хориотой кино нэвтрүүлдэггүй харин сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан богино хэмжээний хөтөлбөр бэлтгэн хүргэдэггээрээ онцлог суваг юм. Энэ нь судалгаагаар эцэг эхчүүдийн сайшаалыг авдаг нь тогтоогдсон байна. “HBO Family” сувгаар та бүхэн гэр бүлээрээ хөгжилтэй, адал явдал, сургамжтай агуулга бүхий гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх кинонуудыг үзэх болно.