Төлбөрт сувгууд

Насанд хүрэгчдийн суваг

“Эн Би Си” ХХК нь  Монгол Улсын холбогдох  хууль тогтоомж болон ХХЗХ-оос гаргасан өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлагад бүрэн нийцсэн төлбөрт сувгийг хэрэглэгч талд хүргэх нь хууль тогтоомжийн дагуу зохицуулагдсан байдаг. Хэрэглэгч өөрийн хүсэлтээр тухайн төлбөрт сувгийг сонгох бөгөөд  “Эн Би Си” ХХК -тай тусгайлан  гэрээ байгуулан  ашиглах боломжтой. Насанд хүрэгчдэд зориулсан сувгийг +18 дээш насны  хэрэглэгчтэй гэрээ байгуулах ба тухайн хэрэглэгч үйлчилгээний аль ч салбарт бичиг баримттай очиж үйлчилгээг авахаас гадна тусгай нууц үг ашиглах сувгийг нээж үзнэ.

 


LOYALTY багцын сувгууд

 


  • Nat Geo Wild ( Nat Geo WILD эсвэл NGW гэсэн товчлолоороо олонд танигдсан) суваг нь голцуу зэрлэг ан амьтдын амьдралын тухай гаргадаг кабел /хиймэл дагуулын телевизийн суваг юм.Nat Geo Wild суваг нь to National Geographic сувгийн дүү суваг бөгөөд анх Хонг Конг-д  2006 оны 1-р сарын 1-ний өдрөөс эфирээ явуулж эхэлсэн ба голчлон зэрлэг байгалийн ан амьтдын амьдрал, тэдгээрийн үүсэл хөгжил түүхийн талаар нэвтрүүлэг бэлтгэн гаргадаг байна. Уг суваг нь байгаль, ан амьтдын аж амьдрал, тэдгээрийн үүсэл хөгжлийн талаар толилуулдаг танин мэдэхүйн суваг юм.