Х.Гансүх: Телевизийн технологийн дараагийн шат Home Media-г нэвтрүүлэхээр зорьж байна

Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа бид уламжлалт телевизийн технологи, тогтсон хөтөлбөрт телевизийн үйлчилгээнээс илүүтэй интернетэд суурилсан шинэ үеийн дэвшилтэт үйлчилгээг сонгох нь нэмэгдсэн билээ. Үүнтэй холбогдуулан шинэ технологид суурилсан үйлчилгээгээ хэрэглэгчдэдээ барьж буй “MNBC” ХХК-ий дэд захирал Х.Гансүхтэй ярилцлаа.


-“MNBC” ХХК-ий зүгээс хэрэглэгчдэдээ шинээр хүргэж байгаа үйлчилгээнийхээ талаар танилцуулахаас ярилцлагаа эхэлье.

–“MNBC” ХХК анх 2007 оноос эхлэн Улаанбаатар хотод олон сувагт тоон телевизийн үйлчилгээг нэвтрүүлж ирсэн. Тэрхүү системд хотын төвийн хэрэглэгчдийн хэрэглэж буй интернет, видео сан зэрэг бусад нэмэлт үйлчилгээ байхгүй учраас хотын захын хэрэглэгчдийн зүгээс интернеттэй болох, хүссэн нэвтрүүлэг киногоо ухрааж үзэх боломжтой болмоор байна, орчин үетэйгээ технологийн дэвшилд хөл нийлүүлэн алхмаар байна гэх хүсэлтийг бидэнд тавьсан юм.

Хэрэглэгчдийн энэхүү хүсэлт дээр үндэслэж манай компани 4G LTE advanced гэх технологи дээр суурилсан Home Media үйлчилгээг хэрэглэгчдэдээ өргөн барьж байна.

–Шинэ үйлчилгээ хотын захын айлуудад хүрч эхэлж байгаад иргэд ихээхэн баяртай байгаа нь ажиглагдаж байна. Шинэ үйлчилгээ нь өмнөх үйлчилгээнээс ялгарах ямар давуу талтай вэ?

–Тийм ээ. Нийслэлийн гэр хорооллын айлуудад тестийн журмаар байршуулсан. Тэдгээр айлууд энэ үйлчилгээг авч байгаадаа ихээхэн баярлаж хотын төвийн айлуудаас ялгарах зүйлгүй боллоо хэмээн хэлж байсан. Эхний ээлжид бид шилэн кабелд холбогдоогүй Улаанбаатар хотын хойд, баруун зүүн хэсгийг хамруулж байгаа. Ирэх оноос хотын төв болон өмнөд хэсэгт сүлжээгээ хүргэж Улаанбаатар хотыг 100 хувь хамарсан үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Та бүхэн манай энэхүү шинэ үйлчилгээг авснаар телевизийн хөтөлбөрүүдийг ухраах, видео сангаас кино үзэх гэх мэт үйлчилгээг хүлээн авах боломжтой болж байгаа бөгөөд хамгийн том давуу тал нь телевизээсээ шууд интернетэд холбогдож youtube ашиглах, facebook орох, интернет хөтчөөр дамжуулан мэдээ үзэх зэрэг өөрийн хүссэн үйлчилгээг авах бүрэн боломжтой болж байгаа юм.

Мөн бид өөрсдийн бэлтгэсэн боловсрол, танин мэдэхүйн, соён гэгээрүүлэх зэрэг олон чиглэлээр нийгэмд эерэг хандлага өгөх контентуудыг Home Media-аар дамжуулан хэрэглэгчдэдээ хүргэхээр бид зорин ажиллаж байна.

– НOME MEDIA –г сонгосноор хэрэглэгчдэд ямар эерэг үр дүн гарна гэж та бүхэн дүгнэж байна вэ?

–Энэү үйлчилгээ бол хотын төвийн айлуудад хүрч, захын айлуудад хүрч чадаагүй байсан үйлчилгээ. Ер нь контентуудыг зөвхөн ухрааж үзэх, хадгалахдаа биш. Манай компани Home media-г хэрэгжүүлж буй гол зорилго бол хэрэглэгчдийн амьдралд илүү ашиг тусаа өгөх контентуудыг түлхүү оруулахыг зорьж байгаа юм. Тиймээс бид нийгмийн сайн сайхны тулд ЕБС-ийн хүүхдүүдэд гадаад хэл, шинжлэх ухаан, урлаг соёлын мэдэгдэхүүн олгох, хичээлийг нь ойлгомжтойгоор тайлбарлах мөн гаднын томоохон их, дээд сургуулиудын лекц сонсох боломжийг олгохоор энэхүү үйлчилгээг нэвтрүүлэх болсондоо ихээхэн баяртай байна. Ингэснээр бид хэрэглэгчдийн мэдлэг боловсролд хувь нэмрээ оруулж тэдэнд эерэг хандлагыг хүргэнэ гэж үзэж эдгээр контентуудыг оруулж өгсөн.

Та бүхэн зурагтаараа дамжуулан яг л гар утсаа ашиглаж байгаа юм шиг интернет, youtube ашигла, мэдээгээ унш. Манай энэхүү үйлчилгээг гэр бүлийн гишүүн бүр ашиглах боломжтой болж байгаа нь нэг давуу тал нь болж байгаа. Өөрөөр хэлбэл, IPTV телевизийн дараа үе шат болох Home Media ийнхүү Монголд нэвтэрч байна гэж үзэж болно.

–Тэгэхээр цаг хугацаатай уралдах болсон өнөө үед үзэх гэсэн кино маань дууслаа хурдал гэж хэлэх цаг ард хоцорч байх шиг байна.

– Тийм ээ. Үнэхээр тэр цаг үе энэхүү төслөөр ард хоцорч байна. Түүнээс гадна бид хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралд хэрэг болох эрүүл мэнд, йог, хоол хийх, хөгжмийн гэх мэт хэрэглэгчдийн амьдралд хувь нэмрээ оруулж болох төрөл бүрийн контентуудыг оруулж өгсөн. Мөн сүүлийн үеийн тренд болж буй podcast, сонсдог номууд, Netflix зэргийг үзэх боломжтой болж байгаа. Ингэснээр хэрэглэгчдэд маань интернетээр аялах, контентуудыг үзэхэд ямар нэгэн хязгаар байхгүй болж байгаа юм.

-Танай энэхүү үйлчилгээг хэрхэн авч болох вэ?

–Манай үйлчилгээ нь хосолсон болон өрхийн, байгууллагын интернет гэж байгаа. Хосолсон үйлчилгээнд өндөр хурдны интернет мөн багтана. Түүнээс гадна өмнө нь ярьсан бүхий л үйлчилгээ орно. Бид эдгээр үйлчилгээгээ хэрэглэгчдийнхээ өөрсдийн нь хэрэгцээнд зориулж ашиглах боломжтойгоор хэд хэдэн багцын сонголттойгоор санал болгож байгаа. Эдгээр багцын маань үнэ 24.000 төгрөгөөс эхэлнэ. Мөн заавал багц гэхгүй зөвхөн интернет үйлчилгээг ч авах боломжтой юм. Одоогоор тестийн ажлууд маань амжилттай явагдаж дуусч байгаа бөгөөд дэвшилтэт технологийн шинэ үйлчилгээгээ энэ сардаа багтаан хэрэглэгч та бүхэндээ хүргэх болсныг дуулгахад таатай байна. За тэгээд ярилцлагынхаа төгсгөлд хэлэхэд та бүхэн хэрэглээд л үзэхийг зөвлөж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл 0